• 2023-01-28

Тээвэрчид “АЛТАН ЖОЛОО” наадмаа тэмдэглэлээ

Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлан зохион байгуулдаг автотээврийн салбарын шилдгийг тодруулдаг “Алтан жолоо-2022” шинэ жилийн цэнгүүн 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.
Зохион байгуулагчийн зүгээс оны шилдэг байгууллагыг шалгаруулах ажлыг чиглэлийн харъяа байгууллагуудаар хийлгэдэг. Хот хоорондын зорчигч тээврийн оны шилдэг байгууллагыг Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, такси үйлчилгээ эрхлэгч оны шилдэг байгууллагыг Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, сургалтын оны шилдэг байгууллагыг Монголын автосургууль, курсуудын нэгдсэн холбоо, нийтийн зорчигч тээврийн оны шилдэг байгууллагыг нийслэлийн нийтийн тээврийн газар, автоүйлчилгээний оны шилдэг байгууллагыг Монголын автоүйлчилгээ эрхлэгчдийн холбоо, хяналт оношлогооны оны шилдэг байгууллагыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГазар тус тус шалгаруулж 12 сарын 10-ны дотор ирүүлэх албан бичиг илгээсэний дагуу Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос “Баянхонгор тээвэрчин” ХХКомпанийг, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос “Стар авто трейд” ХХКомпаниийг, нийслэлийн нийтийн тээврийн газраас “Сутайн буянт” ХХКомпанийг тус тус шалгаруулан ирүүлсэн.

МАТНХолбооны ТИР тээвэрлэгч байгууллагуудаас оны шилдэг ТИР горимын тээврийн байгууллагаар “Уран буянт тийр” ХХКомпанийг шалгаруулсан. Оны шилдэг байгууллагын батламж авсан байгууллагуудын удирдлагууд ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирж батламжаа гардаж авлаа.