Захирлын мэндчилгээ

logo1
logo2

Эрхэм хүндэт танд энэхүү цахим хуудсанд зочилж байгаа өдрийн мэндийг хүргэж Сутайн буянт ХХК-ийн хамт олны зүгээс мэндчилж байна.

Манай байгууллага 1996 онд үүсгэн байгуулагдаж түүнээс хойш өдийг хүртэл Автотээврийн салбарт инженер техникийн ажилтнууд болон жолооч, үйлчилгээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, ард иргэддээ аюулгүй, найдвартай, ая тухтай, түргэн шуурхай, хүртээмжтэй тээврийн үйлчилгээг үзүүлэхэд бүхий л чадлаа дайчлан ажилласаар ирлээ.

Биднийг өдийг хүртэл амжилттай ажиллахад хамтран ажилласан байгууллага болоод иргэд үйлчлүүлэгч та бүхэндээ баярлаж талархаж байгаагаа энэхүү хуудсаараа дамжуулан хүргэж байна. Ингээд дараа дараагийн шинэчлэл ололт амжилтад маань хамтдаа байж хөгжлийн түүхийг хамтран бичихэд та бүхнийг үнэтэй хувь нэмрээ оруулна гэж бид найдаж байна.

Бид цаашид улам их хичээж үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж иргэд хамтран ажиллагч байгууллагуудын хүсэн хүлээсэн шинэлэг технологи, олон улсын стандартыг хангасан үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Б.Лхагвадулам