Монгол Улс Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг
Монгол Улс Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг
Танилцуулга
“Сутайн буянт ХХК” нь 1996 онд 5 фургон, 15 раф машинтай “Сутайн буянт” ББН нэртэйгээр байгуулагдаж “УИД – Дэнжийн мянга”, “ Далай ээж зах – Дэнжийн мянга “ гэсэн буухиа үйлчилгээний 2 чиглэлд үйлчилж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн цаг үедээ хамгийн ачаалал ихтэй чиглэл байсан юм. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өөрийн орон зай, байр суурийг бататган урагшилсаар буй “Сутайн Буянт” компани нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн анхдагч аж ахуй нэгж бөгөөд одоогоор 200 гаран ажилтантай, их багтаамжийн 100, дунд оврын 8 автобусаар
Ч:18А “ДЦС 3 – 3,4-р Хороолол”,
Ч:21А “Дэнжийн 1000 – Вокзал”,
Ч:38 “ХМК-Хайлааст”,
Ч:46 “Улаан чулуут – Вокзал”,
Ч:49 “Өнөр хороолол- Дүнжингарав”,
Ч:61 “Мишээл экспо-Офицер”,
Ч:72 Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт,
ХО:12 5 шар- Мал бордох,
ХО:13 5 шар- Баруун түрүү гэсэн 9 чиглэлд ард иргэддээ үйлчилж байна.
“Бид мэргэжлийн эвсэг, бүтээлч хамт олноор үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн аюулгүй найдвартай, соёлч үйлчилгээг байгальд ээлтэйгээр хүргэнэ”.
“Бид олон улсын стандарт хангасан үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа хүргэж нийтийн тээврийн өнгө төрхийг тодорхойлно”
Байгальд ээлтэй үйл ажиллагааны арга барилыг сонгон хэвшүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж шатах, тослох материалын асгаралт, хог хаягдлыг багасгаж, байгалийн нөөцийг зүй зохистой хэрэглэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага төвшинд байлгана.
1. Ур чадвартай, мэргэжлийн хамт олон байж хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангаж хэрэглэгчдэд тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр чанар, соёлч боловсон, ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх замаар сэтгэл ханамжийн төвшинг өсгөж, санал гомдолгүй ажиллана.
2. Мэдлэг чадвар, дэд бүтэц ба техникийн хүчин чадлыг тасралтгүй сайжруулснаар хэрэглэгчиддээ санаснаас нь илүү сэтгэл ханамжийг өгнө.
Нийтийн тээврийн салбарын хууль тогтоомж, технологийн горимыг мөрдлөг болгох, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах замаар ажилчдыг нийтийн тээвэрт үйлчлэх, засвар үйлчилгээ хийх, цэвэрлэгээ угаалга болон бусад ажилбаруудад ажлын дарааллыг мөрдөх, аюулгүй ажиллах арга барилд сургаж, ХАБЭА мэдлэг, ур чадварыг тогтмол нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн осол зөрчлийг арилгаж, ХАБЭА-г тасралтгүй сайжруулж, Эрүүл- Аюулгүй ажлын байрыг эрхэмлэж ажиллана.
БИДНИЙ АМЖИЛТ, БАХАРХАЛ
Хэрэглэгчийн анд нөхөр байгууллага
Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага
МХАЭЖ-ын холбооны Шилдэг байгууллага
Нийслэлийн зам тээврийн газрын шилдэг байгууллага
Нийтийн тээврийн газар, Нийслэлийн зам тээврийн газар, Автотээвэрчдийн үндэсний нийгэмлэгээс “Хүндэт өргөмжлөл”
СИВЕ төвийн Бүтээлч хамт олон байгууллага
Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн ажил үйлчилгээтэй хамт олон
Нийтийн тээврийн газраас “Өргөмжлөл”
ЗТАЖЯ-ны Хүндэт өргөмжлөл
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны шилдэг байгууллага
Нийтийн тээврийн газраас “Хүндэт өргөмжлөл”
Том оврын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос “Өргөмжлөл”
ЗТАЖЯ-наас “Хүндэт өргөмжлөл”
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газар, СХД-н засаг даргын тамгын газар, СХД-н Хөдөлмөр эрхлэлтийн алба зэрэг байгууллагаас “Шилдэг ажил олгогч байгууллага”
Нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах Тэргүүн оюу нийгэмлэгээс “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ажил олгогч эзэн”
Монголын төлөө байгууллага өргөмжлөл
Монголын бизнес хөгжлийн гарц холбоо, төлөөлөн удирдах зөвлөлөөс “Батламж”
Нийгэмд стандарт хэвшүүлэх сангаас “Нийгмийн хариуцлагатай түнш байгууллага”
Авто тээврийн үйлчилгээний тэргүүний аж ахуйн нэгж
СХД-ийн Хөдөлмөрийн хэлтсээс Хөдөлмөр хөгжлийн хөтөч цүнхийг байгууллага дээрээ үр бүтээлтэй аялуулсан шилдэг хамт олон
Монголын зам тээврийн салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдэдээ итгэмжлэгдсэн шилдэг хамт олон”
Шилдэг зохион байгуулалттай хамт олон
Нийслэлийн өдрийг угтан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааны “ТУСГАЙ БАЙР”-ын шагнал
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн салбарын “Манлай байгууллага” Батламж
Зам, тээврийн хөгжлийн яамны Талархал
Онцгой байдлын газрын талархал
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааны “ДЭД БАЙР”
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн салбарын “Манлай байгууллага” аар шалгарч Батламж
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамжийн төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажилласан ТАЛАРХАЛ
Нийтийн тээврийн салбарын системийн аварга шалгаруулах спортын тэмцээнд амжилттай оролцсон ТАЛАРХАЛ
Нийтийн тээврийн салбарын “Уран жолоодлого”-ын тэмцээнд амжилттай оролцсон ТАЛАРХАЛ
“Зам тээврийн осолгүй манлай нийтийн тээврийн компани”
Автотээврийн үндэсний төвөөс Хот доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS5012:2021 баталгаажуулалтын схемийн шаардлагыг хангасан “Тохирлын гэрчилгээ”
Нийтийн тээврийн газраас зохион байгуулсан “Уран жолоодлого”-тэмцээнд амжилттай оролцож ГУТГААР БАЙР өргөмжлөл
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн салбарын “Манлай байгууллага” Батламж